Ирээдүйн жишгийг өнөөдөрт Эгүлэн Системс

Монгол оюун. Дэлхийн жишиг

Үүлэн технологид суурилсан програм хангамж хөгжүүлэгч мэдээлэл технологийн компани

Эгүлэн Системс нь Монголын мэдээллийн технологийн бүтээлч, чадварлаг хөгжүүлэгчдийн бүтээсэн дэлхийн жишигт нийцсэн програм хангамжийн шийдлүүдийг дэлхийн зах зээлд гаргах анхдагч компаниудын нэг болох зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.

Бидний зорилго

Бизнесийн жижиг, том гэлтгүй бүх үйл ажиллагаанд тохируулан ашиглах боломжтой, бизнесийн үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, хурдасгах үүлэн технологид суурилсан програм хангамж хөгжүүлэх.

Бидний алсын хараа

Бидний алсын хараа бол АНУ зэрэг тэргүүлэх зах зээлд нэвтэрч, Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн бүтээсэн үүлэн технологид суурилсан мэдээлэл технологийн компаниудын хувьслыг хурдасгах явдал юм.

Egulen Systems Inc. - Делавер мужид үүсгэн байгуулагдсан Холдинг компани (C-Corp)
Egulen Systems LLC - Иллинойс муж, АНУ
Egulen Systems LLC - Монгол улс (Хөгжүүлэлтийн компани)
Egulen Systems Sdn Bhd - Малайз улсад

Монгол
Старт-Ап
Америкт

Төлөвлөгөөний дагуу бид АНУ-ын зах зээл рүү Эгүлэн Системс компаниараа нэвтрэн ороод байна.
Өргөн хүрээний судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бид 2020 оны 1-р сард Иллинойс мужийн Чикаго хотод төвтэй Egulen Systems Inc-ийг үүсгэн байгуулсан билээ.

Бид юу хийдэг вэ?
Ariguna
Одоо хэрэгжүүлж буй төсөл

АНУ-ын "Ахуйн арчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээний" салбарт зориулан боловсруулсан онлайн цаг захиалгын платформ. Одоогоор 800 гаруй аж ахуйн нэгж манай платформыг ашиглаж байна. Энэхүү тоо өдөр бүр нэмэгдсээр байна!

Egulen Jobs
Одоо хэрэгжүүлж буй төсөл

Egulen Jobs платформыг анх бид өөрсдийн бизнесийн түншүүдийн бодит хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан ажилд зуучлах онлайн шийдэл юм. Уг платформ нь зөвхөн "Ахуйн арчилгаа, эрүүл мэндийн үйлчилгээ" салбарт хязгаарлахгүйгээр бусад бүх салбарт хэрэгжүүлэх бүрэн боломжтой шийдэл гэж харж байгаа тул бид тус платформыг блокчейн технологитой холбон, дахин хөгжүүлэлт хийж хэрэглээнд нэвтрүүлэх нь зах зээл дахь ажлын зуучлагч програм хангамжуудаас илүү өвөрмөц бөгөөд шинэлэг шийдэл бий болох юм.

Түүхэн гол үе мөчүүд

2010
Үүсгэн байгуулагдсан

“Эгүлэн Системс” ХХК үүсгэн байгуулагдаж мобайл аппликейшн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2015
Сингапур

iRestaurant, iCafe, iKiosk зэрэг рестораны ухаалаг кассын системээр Сингапур улсын зах зээл рүү амжилттай нэвтрэв.

2018
Малайз

iRestaurant, iCafe, iKiosk зэрэг рестораны ухаалаг кассын системээр Малайз улсын зах зээл рүү амжилттай нэвтрэв.

2020
Америкийн Нэгдсэн Улс

Зах зээлийн судалгаан дээрээс үндэслэн “Egulen Systems LLC” нь Америк улсын зах зээл рүү нэвтэрлээ.

2020
Ariguna

Аригуна цаг захиалгын платформын хөгжүүлэлт хийгдэж эхэлсэн бөгөөд нийт 800 гаруй салоны бүртгэлийг үүсгэсэн.

2022
Egulen Booking

Аригуна платформыг Монголын зах зээл рүү хөрвөөж Egulen Booking нэрээр дотоодын зах зээлд нэвтрүүлж эхэллээ.

Баг бүрэлдэхүүн

Эгүлэн Системс-ийн хамт олон бид өсөлт, хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажилладаг билээ. Бид Монголоосоо гадна шинэ зах зээл рүү тэлэх, шинэ технологид суралцах, түүнийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг.

Бид Монгол, АНУ, Сингапур, Малайз зэрэг улсуудад байрлан ажилладаг бүтээлч, эрч хүчтэй, дэлхийн хэмжээний баг хамт олон юм.

Haki

Үүсгэн байгуулагч

Чингис

Хөрөнгө оруулагч

Болор

Хөрөнгө оруулагч

Батжаа

Ахлах хөгжүүлэгч

Vincent

Менежер

Ескө

Менежер

Мөөгий

iOS-чин

Шинээ

Back-end-чин

Баагий

Front-end-чин

Чинзо

Дизаанчин

Эника

Төслийн менежер

Даамаа

Нягтлан бодогч

Бид бизнес эрхлэгчдэд бизнесээ үр ашигтай ажиллуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох үүднээс өөрсдийн програм хангамжийн платформоо хөгжүүлж бүтээсэн билээ. Бидний санал болгож буй нэгдсэн програм хангамжийн шийдлүүдийг ашигласнаар олон өөр программ хангамж ашиглах шаардлагагүй болно. Таны бизнесийн төлөө - Эгүлэн Системс ХХК.

Эгүлэн Системс, CEO - Ганзориг Жигжидсүрэн